Welcome to Wikimedia Commons, Sergelentuguldur!

-- Wikimedia Commons Welcome (talk) 02:17, 27 August 2014 (UTC)Reply

Монгол орны ойн ач холбогдол

edit

Ойн ач холбогдол

Байгаль дээр тохиолдох биетүүдийн атомын 99.6 хувь нь зөвхөн устөрөгч, хүчилтөрөгч нүүрстөрөгчөөс тогтдог. Ус, хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хийн эргэлт нь шим мандалын хувьд амин чухал үүрэг гүйцэтгэдэг. Агаар мандал, ус, хөрсөнд хүчилтөрөгчийг ялгаруулж амьд бүхний амьдрахуйн орчныг буй болгон сайжруулагч ургамал нь хүнд хүнс, эм, харин амьтанд тэжээл болохын хамт хөрсний элэгдэл, элсний нүүдлийг хязгаарлаж, усан хангамжийг сайжруулан бидний аятай тухтай амьдрах нөхцлийг эерэг сайн болгох, орон байр барилга барих, хувцас хэрэглэл үйлдвэрлэхэд анхдагч материал түүхий эд болдог зэрэг тоо томшгүй олон ач холбогдолтой.


Ой гэдэг нь хамгийн энгийнээр модлог болон бусад ургамлууд их хэмжээний нягтшил үүсгэн ургаж байгаа юм уу, ямар нэгэн модлог ургамлууд их хэмжээний талбай эзлэн тодорхой массыг бүрдүүлэн ургаж байгаагаар тайлбарлагддаг. Модлог ургамал ноёрхсон экосистемийг ой гэж нэрлэх бөгөөд түүний амьд бүрэлдэхүүнд мод, сөөгүүд, сөөгөнцөрүүд, өвслөг ургамлууд, хөвд, мөөг, замаг, хаг шавьжууд, амьтад, шувууд, сээр нуруугүйтэн, ургамал болон бичил организмууд хамаарна. Эдгээр нь өөр хоорондоо болон бусад амьгүй бүрэлдэхүүн хэсэгтэй харилцан уялдаатай оршино.



Ойн баялаг нь дэлхийн хуурай газрын гадаргын 1/3 орчим хувийг эзлэх боловч анхдагч цэвэр бүтээгдэхүүний бараг хагас хувийг дангаараа бий болгодог. Хуурай газар болон далай тэнгисийн  ургамлын бүх биомассын 92 хувь нь ойд ноогддог. Ойн бүх фитомасс нь 1960 млр.т бөгөөд энэ нь ургамлын органик нүүрстөрөгчийн 75 гаруй хувь болно. Ой  модны фотосинтезийн процессын явцад 1 га шилмүүст ой зуны нэг өдөр агаараас 220 -275 кг нүүрс хүчлийн хий шингээж, 180-215 кг хүчил төрөгчийг ялгаруулж, 120 -150 кг органик бодисыг нийлэгшүүлж байдаг. Ийнхүү ойд мод нь хүн төрлөхтөнийг органик бодис, түлш,  эрчим хүчээр хангаж, агаарын хүлэмжийн хийг бууруулж, эх дэлхийг хүчил төрөгчөөр хангаж байдаг. Дөрвөн модноос нэг өдөрт ялгарч байгаа хүчил төрөгч нь нэг хүний хоногийн хэрэгцээг бүрэн хангана.

Хэрвээ дэлхийг нэг том амьтан гэж үзвэл ногоон ургамал түүний амьдран орших нөхцөл нь болдог. Одоогоор дэлхий дээрх бүх ургамлуудыг бүрэн таньж тодорхойлж дуусаагүй байгаа ба нийтдээ 300,000 гаруй зүйл бүртгэгдээд байна. Маш олон тооны ургамлууд ховордон устаж амьдрах орчин нь өөрчлөгдөн цөөрсөөр байгаа билээ. Монгол орны ой, ургамлын ач холбогдол Монгол орны ургамлан нөмрөгийг бүрдүүлэгч дээд цоргот ургамал 130 гаруй овгийн 660 гаруй төрлийн 3000 орчим зүйл байдаг ба үүний дотроос Монгол орноос өөр нутагт ургадаггүй зөвхөн Монголын унаган ургамал 150 гаруй зүйл, хөрш зэргэлдээ орнуудад ургадаг боловч тархацын зах сэжүүр нь манай оронд орж ирсэн завсрын унаган ургамал 200 гаруй зүйл байдаг. Манай орны ой нь Төв Азийн хээр цөл, зүүн Сибирийн их тайгын зааг дээр дэлхийн усны гурван том ай савын хагалбарыг дагаж ургасан бөгөөд гол мөрний усыг зохицуулах, цуглуулах, хөрсний эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан ургамлын амьдрах орчин бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтон барих зэрэг байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, хамгаалалтын өндөр ач холбогдолтой, эмзэг тогтоцтой экосистем юм.